Баян-Өлгийн 16 иргэн, компанид ЖДҮДС-гаас зээл олгохоор шалгаруулжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-18 15:50:18

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас энэ жил Баян-Өлгий аймагт нэг тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилсан. Тухайн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар 89 иргэн, аж ахуйн нэгж хүсэлт ирүүлснээс таван иргэн, 11 компани төслийг шалгаруулжээ.

Ирсэн төслүүдийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан Төсөл сонгон шалгаруулах дэд хороо шүүжээ. Дээрх 16 төсөлд 30-120 сая төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн таван төслийг сонгон шалгаруулалтын нөөц жагсаалтад бүртгэжээ.

Хөнгөлөлттэй зээл нь жилийн найман хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай бөгөөд арилжааны банкаар дамжуулж олгох гэнэ. Гэхдээ банк санхүүжилт олгохдоо барьцаалах хөрөнгө, эргэн төлөх боломж зэрэг шалгууруудыг тусад нь тавих ажээ.

Шалгарсан төслүүдийг доор танилцуулж байна.

Хэлбэр

Аж ахуйн нэгжийн нэр

Үйл ажиллагааны чиглэл

Шийдвэрлэсэн санхүүжилт

/төг/

1

Аж ахуйн нэгж

Асыл мура

Хатгамал

               60,000,000.0

2

Аж ахуйн нэгж

Тэнэгэр алтан тоосго

Тоосго

             120,000,000.0

3

Аж ахуйн нэгж

Ахбидай

Талх нарийн боов

               50,000,000.0

4

Аж ахуйн нэгж

Акбоар

Мах борцлох

             100,000,000.0

5

Аж ахуйн нэгж

Тасымал  микро

Модон эдлэл

               90,000,000.0

6

Аж ахуйн нэгж

Алтан сапа

өвлийн хүлэмж

               80,000,000.0

7

Аж ахуйн нэгж

Алма трейвэл

Хатгамал

               90,000,000.0

8

иргэн

Х.Жанарбек

Талх нарийн боов

               30,000,000.0

9

Аж ахуйн нэгж

Жолжаксы

Эсгийн үйлдвэрлэл

             100,000,000.0

10

 Иргэн

Х.Айнур

Оёмол бүтээгдэхүүн

               50,000,000.0

11

Аж ахуйн нэгж

Досмухан

Ферм

               30,000,000.0

12

Иргэн

М.Азатхан

Сүү боловсруулах үйлдвэр

               35,000,000.0

13

Аж ахуйн нэгж

Жасыл алхап

Сүүний үйлдвэр

               40,000,000.0

14

Аж ахуйн нэгж

Самгау агро

Ферм

               50,000,000.0

15

Иргэн

Х.Адеп

Ферм

               30,000,000.0

16

иргэн

С.Айдос

Сав баглаа боодол

               45,000,000.0

 

Дүн

 

 

          1,000,000,000.0

Холбоотой мэдээ