Засгийн газрын удирдлага Хөдөлмөрийн баатар Б.Шаравт хүндэтгэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2019-07-12 17:57:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравт хүндэтгэл илэрхийллээ.



Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртээд удаагүй байгаа тэрбээр төрөөс хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлж буйд талархал илэрхийлээд улам ихийг хийж бүтээхийн даалгавар гэж ойлгож байна гэсэн юм. 



Мөн Засгийн газраас бүх талаар дэмжлэг үзүүлж, баяр наадмын өдрүүдэд Засгийн газрын удирдлагууд биечлэн ирж буйд дахин талархал илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ