Зуны номын сан ажиллаж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-09 12:46:32

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит Нийтийн номын сан байгууллагын гадна тусгай орон байр засаж зуны номын сан ажиллуулж байна.

Зуны номын сан нь өглөөний 09:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл ажиллах бөгөөд уншигчид өөр өөрсдөдөө үйлчлэх аж.

"Энэ жил манай номын сангаас дөрвөн мянган ширхэг ном актлагдсан. Өмнө нь актлагдсан номыг захад аваачиж зардаг байсан бол энэ удаад зуны номын сан ажиллуулж туршиж байна. Тус номын сангийн онцлог нь номын санч ажилладаггүй. Харуулын ажилтан ч байхгүй, камераар хянадаг. Номын сангийн хашаан дотор сандал, ширээ тавьсан. Уншигчид хүссэн цагтаа ирж ном унших боломжтой. Үүгээр бид ард иргэдийг номтой нөхөрлүүлэх, ном уншлагыг идэвхжүүлэхийг зорьж байгаа" хэмээн Нийтийн номын сангийн эрхлэгч Д.Алтынгүл хэллээ.

Хамгийн сонирхолтой нь хүмүүс номоо гэртээ авч очоод уншсан ч болох гэнэ.

Зуны номын сан 10 дугаар сарыг дуустал ажиллана.  

Холбоотой мэдээ