Баян-Өлгийн тамирчид буриад сурын харваанд тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-08 16:58:48

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын буриад сурын харваанд Баян-Өлгий аймгийн харваачид эхний гурван байрыг эзэлжээ.

Тодруулж хэлбэл, 205 харваач цэс мэргэнээ сорин өрсөлдсөнөөс Баян-Өлгий аймгийн уугуул, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний "Алдар спорт" хороо, "Жем интернэйшнл" ХХК-ийн харваач, Буриад сурын Улсын мэргэн Н.Алтантулга түрүүлж Улсын хошой мэргэн цолны болзол хангажээ.

Мөн тус аймгийн Бугат сумын уугуул, "Цамбагарав өгөөж" ХХК-ийн харваач, Буриад сурын спортын мастер З.Нямсүрэн хоёрдугаар байр, Буянт сумын уугуул, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний "Алдар спорт" хороо, "Жем интернэйшнл" ХХК, "Монголын мэдээлэл холбоо" сүлжээ ХХК-ийн харваач Х.Хүрэлтуяа гуравдугаар байрт тус тус шалгарсан байна.

Н.Алтантулгын хувьд өнгөрсөн жилийн буриад сурын харваанд мөн түрүүлж байсан юм. 

Холбоотой мэдээ