Баян-Өлгийд тарваган тахалын сэжигтэй тохиолдол илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-08 13:42:27

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сагсай сумд байрлах зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн алба хаагч өнөө шөнө тарваган тахалын сэжиг бүхий өвчнөөр өвчилжээ.

Тус алба хаагч нь Завхан аймгаас ирсэн бөгөөд тарваганы мах идсэн гэсэн мэдээлэл байна. Өвчилсөн хүнийг одоо аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийж байгаа аж.

Уг асуудлаар аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс тодруулахад, өвчилсөн хүнээс дээж авч шинжилгээ хийж байгаа. Шинжилгээний эцсийн хариу хараахан гараагүй гэв.  

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

Холбоотой мэдээ