Италид галт уул дэлбэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-07-04 13:13:39

РОМ. /BBC/. Италийн Стромболи арал дээр оршдог, дэлхийн хамгийн идэвхтэй галт уулнуудын нэг дэлбэрсний улмаас нэг хүн амиа алдаж, олон жуулчныг дүрвэн зугтахад хүргэжээ.


Чулуунд оногдсоны улмаас нэг эрэгтэй амиа алдсан бол олон хүн гэмтсэн байна. Иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр Тэнгисийн цэргийн хүчнийг дайчлаад байгаа бөгөөд одоогийн байдлаар 70 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.


Дэлхийн хамгийн идэвхтэй галт уулнуудын нэгт тооцогддог уг галт уул 1932 оноос хойш үе үе оргилсоор иржээ. Онцгой байдлын албаны мэргэжилтэн Калогеро Фотигийн “Rai” сувагт мэдээлснээр, нэг хүн харамсалтайгаар амиа алдаж, хэд хэдэн хүн гэмтсэн хэдий ч ноцтой бэртсэн хүн байхгүй аж.  

Холбоотой мэдээ