Бойны газруудад шалгалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-07-04 11:49:27

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн төв Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж байгаа мал нядалгааны газар, мах боловсруулах үйлдвэрүүдэд ээлжит хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Хэрлэн сумын ЗДТГ, Мал эмнэлгийн тасаг, Байгаль орчны алба хамтран тус ажлыг гүйцэтгэв.

Шалгалтын үеэр зарим нэг газарт илэрсэн Хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй, бохирын асуудлаа бүрэн шийдвэрлээгүй зэрэг зөрчлийг хугацаатай үүрэг өгч арилгуулахаар боллоо.

Энэ удаагийн шалгалтаар уг газрууд дийлэнх нь өмнөх алдаа дутагдлуудаа арилгаж, мах бэлтгэлийн үйл ажиллагааг норм, стандартын дагуу хэвийн явуулж байна гэж шалгалтын ажлын хэсгээс мэдээллээ.

Холбоотой мэдээ