Ардын урлагийн их наадамд амжилт гаргасан уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-03 18:43:49

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан өнгөрсөн сард Улаанбаатар хотод болсон Азийн ардын урлагийн их наадмаас язгуур урлагийн төрлөөр хоёрдугаар байрны шагнал хүртсэн тус аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийг өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Тэрээр казахын ард түмний язгуур урлагийг олон улсад сурталчилж онцгой амжилт гаргасан театрын «Керуен» хамтлагийн Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Б.Айган, М.Хасихан, Х.Жанатбек, М.Тилеубек, Х.Айгүл, Т.Аймөлдир нарын уран бүтээлчдийг сайшааж цаашдын ажмлд нь амжилт хүслээ. Мөн зарим хүмүүсийг "Аймгийн тэргүүний ажилтан" тэмдгээр шагнав.

Дашрамд сануулахад, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зургадугаар сарын 12-16-нд зохион байгуулсан Азийн ардын урлагийн их наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Франц, Турк, Энэтхэг, ОХУ зэрэг 12 орны 200 гаруй ардын авьяастан оролцсон юм. 

Холбоотой мэдээ