Путин авлигатай тэмцэх үндэсний төлөвлөгөөг баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-02 11:54:24

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2016-2017 онд авлигатай тэмцэх үндэсний төлөвлөгөөг баталжээ. Үүнтэй холбогдох зарлигийг Кремлийн цахим хуудсанд нийтэлсэн байна.

Путины гаргасан зарлигаас үзвэл, төрийн захиргааны байгууллагуудын удирдагчид 2016 оны тавдугаар сарын 15-наас өмнө авлигаас урьдчилан сэргийлэх, энэ чиглэлд хяналт тавихад тодорхой үр дүнд хүрэхэд чиглэсэн өөрчлөлтийг байгууллагуудынхаа холбогдох төлөвлөгөөнд оруулах ёстой бол хийсэн ажлынхаа тайланг зургадугаар сарын 10-наас өмнө танилцуулах үүрэг өгчээ.

Харин ОХУ-ын сайд нарын танхим төрийн захиргааны байгууллагуудын энэ асуудлаарх товч тайланг зургадугаар сарын 10-наас өмнө Ерөнхийлөгчийн дэргэдэх Авлигатай тэмцэх зөвлөлийн тэргүүлэгч нарт танилцуулах ёстой бол ОХУ-ын тойргууд дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч нар ийм ажлыг бүс нутгийн түвшинд явуулах юм.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ