Төвийн бүсэд орж ирсэн хариулгагүй мал, гахайг журамлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-07-03 09:20:25

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын байгаль орчны албанаас төвийн бүсийн хариулгагүй мал, гахайг журамлаж ажиллахаа тус бүсийн малчин иргэдэд анхаарууллаа.

Сүүлийн үед Чингис хотын төвийн бүсэд мал, гахай хариулгагүйгээр орж ирэх, ногоон байгууламж сүйтгэх, нийтийн эзэмшлийн зам талбайг бохирдуулах зөрчлүүд ихэсч байна. Хотын төвийн суурьшлын бүсээс мал, гахай бүхий өрхүүдийг гаргах асуудал зарим малчин өрхүүдийн ухамсраас шалтгаалан одоог хүртэл үргэлжилсээр байгаа юм. Зарим төвөөс нүүсэн өрхүүд эргэн орж ирсэн тохиолдол ч бий. 

2016 онд Чингис хотын хэмжээнд мал, гахай бүхий 58 өрх байсан бол 2018 онд тэдний 80 орчим хувь нь буюу 43 өрх хотын суурьшлын бүсээс нүүж, 15 өрх үлдсэн тоо баримт гарч байсан. Тэгвэл энэ ажлыг эрчимжүүлэн, мал, гахай бүхий өрхүүдийг цаашид хотын суурьшлын бүсээс гаргах ажил үргэлжилнэ гэдэг байр сууриа хотын захирагч илэрхийллээ.

Холбоотой мэдээ