Амралтын өдрүүдэд төв, зүүн аймгийн нутгаар бороотой

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2019-06-29 15:05:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө шөнө, маргааш өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээллээ.

2019 оны 7 дугаар сарын 1-4-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна.

Долдугаар сарын 1-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө     21-26 градус дулаан байна.

Холбоотой мэдээ