Хятадын санхүүгийн системд 21 тэрбум доллар нэмж оруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2016-04-01 14:00:30

БЭЭЖИН. /TASS/. Хятадын Ардын банк /Төв банк/ баасан гарагт буюу өнөөдөр тогтсон үнээр буцаан худалдах үүрэгтэйгээр үнэт цаас худалдан авах ажиллагааны тусламжтайгаар 140 тэрбум юанийг /21.64 тэрбум доллар/ улсынхаа санхүүгийн тогтолцоонд нэмж оруулжээ. Энэ тухай тус банкны цахим хуудсанд мэдээлсэн байна.

Хятадын Ардын банк дээрх ажиллагааг долоо хоногийн хугацаатайгаар, 2.25 хувийн орлоготойгоор хийжээ. Банк хоорондын зах зээлийн хөрвөх чадварыг “зохих түвшинд байлгах” зорилгоор ийм ажиллагаа явуулсан гэж тус банк тайлбарласан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ