Онцгой байдлын албаны 15 жилийн ой тохиолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-06-21 23:53:55

Хэнтий /МОНЦАМЭ/ Жил бүрийн зургаадугаар сарын 20-ны өдөр Онцгой байдлын албаны баярын өдөр тохиодог бөгөөд Хэнтий аймгийн ОБГ 15 нас хүрлээ.

Энэхүү өдрөө угтан аймгийн ОБГ-аас 15 бүтээлч ажлыг санаачлан хийсний нэг нь ахмадууд, ард иргэддээ зориулан Чингисийн талбайд баярын жагсаал, үзүүлэх сургуулилт, урлагийн тоглолт зохион байгууллаа. Мөн энэ үеэр Онцгой байдлын салбарт идэвх зүтгэлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг шагнаж урамшуулсан юм.

Үүнд Гал түймэр унтраах аврах /ГТУА/ 32-р ангийн аврагч гал сөнөөгч а/а Б.Гансүх "Онц гал сөнөөгч" тэмдгээр, Эрэн хайх аврах салбар /ЭХАС/-ын усчин аврагч а/а Ц.Төмөрбаатар спортын мастер цол тэмдгээр, ГТУА-х 32-р ангийн Гал унтраах автомашины жолооч ахлагч А.Бат-Эрдэнэ, ахлагч Д.Цолмонбаяр, ахлагч Д.Оюунбаатар, мөн ангийн аврагч гал сөнөөгч П.Алтангэрэл нар хугацааны ахлах ахлагч цолоор, Хэнтий аймгийн Засаг даргын Хүндэт жуух бичгээр ЭХАС-ын аврагч усчин Б.Болор-Эрдэнэ, Чингис хотын хүндэт тэмдгээр ГТУА-х 32- р ангийн аврагч гал сөнөөгч д/а Э.Бат-Эрдэнэ, ЭХАС-ын аврагч д/а О.Охинхүү, нярав багны засварчин а/а Ү.Баяржаргал нарыг тус тус шагналаа.

Мөн энэ үеэр Батширээт суманд гарсан түймэрт сэтгэлийн хандив илгээсэн байгууллагуудад ОБГ-ын даргын Талархал гардууллаа

Холбоотой мэдээ