Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-06-20 15:23:27

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн иргэн 50 настай Х энэ сарын 11-ний өдрийн 06:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болжээ.

Урьдчилсан таамгаар тухайн иргэн усанд осолдсон байж болзошгүй байна. Учир нь иргэн Х-гийн өмсөж явсан хувцас аймгийн төвөөс зүүн зүгт 3,5 км-т Ховд голын эргээс олдсон байна. Харин энэ талаар аймгийн Онцгой байдлын газарт 12-ны өдрийн 17:56 цагт дуудлага өгчээ. Дуудлагын дагуу тус газрын 14  алба хаагч, ар гэрийн 10 хүн тухайн өдрөөс эхлэн Ховд голд эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аж.

Онцгой байдлынхан Өлгий сумын Найрамдал уулаас Бугат сумын Хар үзүүр хэмээх газар хүртэлх 20 км зайд өнөөдрийг хүртэл хэд хэдэн удаа самналт, шумбалт хийсэн ч амжилтгүй болжээ.

Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.  

Холбоотой мэдээ