"Өмнөговь аймаг миний дуранд" фото зургийн уралдаан зарлажээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-06-18 15:08:20

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ЗДТГ, Олон нийттэй харилцах албанаас санаачлан "Өмнөговь аймаг миний дуранд" фото зургийн уралдааныг зарлаад байна.

Уралдаанаар дамжуулан тус аймгийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, нийтийн соёл уламжлалыг олон нийтэд хүргэх зорилготой юм. Уг уралдаанд Өмнөговь аймгийн иргэд, гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчид оролцох боломжтой юм. Өмнөговийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, үйлдвэржилт, говь нутгийн өнөөгийн өнгө төрх гэх зэрэг чөлөөт сэдвээр уралдаанд оролцох боломжтой. Энэхүү уралдаан нь 10 сая төгрөгийн шагналын сантай аж. Уралдааныг энэ оны 11 дүгээр сарын 30 хүртэл зарлаж байгаа юм.  

Холбоотой мэдээ