Улаанбаатар- Мандалговь чиглэлийн авто замын эвдрэл нэмэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 16,17-нд орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын 65-75 км-т зорчих хэсгийн 2 талын хөвөө нийтдээ, 73 км- т хучилт хэсэгчлэн үерт идэгдэн эвдэрч, зорчиход аюултай нөхцөл байдал үүсээд байгааг аймгийн ЗДТГ-аас анхаарууллаа.
Зам тээврийн хөгжлийн сайдын 200
тоот тушаалаар энэ хэсгийн авто зам, замын байгууламжийг сэргээн босгох ажлыг
богино хугацаанд гүйцэтгэж, авто тээврийн хэрэгслийг аюулгүй зорчих нөхцөл,
боломжийг бүрдүүлэхийг зам хариуцагч “Төв АЗЗА” ХХК, нэгдсэн шуурхай
удирдлагаар хангаж ажиллахыг “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-т даалгажээ.
Ер нь Улаанбаатар-Мандалговь хотын
чиглэлийн авто зам нэлээд авдэрч, зам засварын ажлыг гүйцэтгэх “Авто замын
машин механизм” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Гантулга Улаанбаатар-Мандалговь
хотын зам засварын ажлыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж, тавдугаар сарын
15 гэхэд дуусгахаар мэдэгдэж байсан ч ажил нь хийгдээгүй өдийг хүрсэн.
2019 онд Улсын төсвийн хөрөнгө
оруулалтаар А 0201 дугаартай
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын
засвар арчилгаанд 303,060,000 төгрөг төсөвлөсөн байдаг.
Засварын ажлыг хийж эхлээгүй байтал байгаль дахин шалгаж, эвдрэл бага
байсан замын хэсэг ийнхүү нэмж эвдрэлд өртөөд байна.
