Эмч нарын нийгмийн хамгааллын асуудлыг сайжруулах шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-03-31 09:15:51

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулж, Төв аймгийн Зуунмод хотын Солонго цогцолборт зохион байгуулсан хүлээн авалтад  аймаг, орон нутгийн удирдлагаас нэгдсэн эмнэлэг  80 гаруй эмчид мэндчилгээ дэвшүүлж, ахмад эмч А.Цэрэндулам, С.Эрдэнэчимэг нарт Алтан гадас, Ц.Жамбалсүрэн, Д.Баяр, Ц.Тунгалаг, Ш.Баярмагнай зэрэг хүмүүст орон нутгийн шагнал хүртээсэн юм.

Энэ үеэр Нэгдсэн эмнэлэгийн дарга А.Чулуунцэцэг эмч нарын нийгмийн асуудлыг сайжруулах зайлшгүй шаардлага байгааг онцоллоо.  Түүний хэлснээр нийт эмч нарын 10 гаруй хувь нь эцэг эхтэйгээ, есөн хувь нь гэр хороололд, найм орчим хувь нь түрээсийн байранд амьдардаг байна. Мөн дийлэнх нь цалингийн болон бусад төрлийн зээлтэй байна.

Гэвч хүн амыг эрүүл саруул аж төрөх үндэс суурийг хангаж буй эмч, ажиллагсдын нийгмийн хамгаалал орхигдсоор байгааг хэлсэн юм.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ