Ю.Цэдэнбалын тухай киноны гол дүрд тоглох жүжигчид тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-14 13:37:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын маршал, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбалын тухай баримтат, түүхэн уран сайхны киноны ерөнхий продюсероор УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, ерөнхий найруулагчаар А.Мөнхсүх ажиллахаар болсныг бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл

Дээрх кинонд дүр бүтээх ОХУ-ын жүжигчдийн сонгон шалгаруулалт өнгөрсөн сард Москва хотноо болж, Ю.Цэдэнбал агсны гэргий Анастасия Ивановна Филатовагийн идэр насны дүрд ОХУ-ын залуу жүжигчин Екатерина Кобба (Оросын телевизийн “Мөр” олон ангит кинонд гол дүр бүтээсэн) тоглохоор болжээ. Харин А.И.Филатовагийн ахимаг насны дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Галина Анатольевна Бокашевская бүтээх болов.  ЗХУ-ын удирдагч Н.С.Хрущевийн дүрд ОХУ-ын гавьяат жүжигчин Виктор Балабанов, Л.И.Брежневийн дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Евгений Шмелев бүтээх болсон байна. 

Холбоотой мэдээ