Дундговийн Нэгдсэн эмнэлэгт дурангийн мэс засал хийдэг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-30 20:03:59

Монгол дахь Францын Төрийн бус байгууллагуудын нэг Actions Mongolie нийгэмлэг Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн хэрэгцээтэй байгаа дурангийн мэс заслын аппарат өгөхөөр болсон байна.

Дурангийн мэс заслын чиглэлээр гадаадын улс оронд эмч сургаж бэлтгэдэг Монголын Эмэгтэйчүүдийн мэс засал дурангийн нийгэмлэгийн сургалтаар өнгөрсөн намар аймгийн Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын их эмч, клиникийн профессор Г. Бат-Орших Францын Леон хотод дурангийн мэс заслын чиглэлээр мэргэшин суралцаад ирсэн. Одоо ийнхүү шинэ тоног төхөөрөмжтэй болсноор Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг дурангийн мэс заслыг орон нутагтаа хийх нөхцөл бүрдэх юм.

 Actions Mongolie нийгэмлэг нь 2001 онд байгуулагдсан бөгөөд эрүүл мэндийн үзлэг оношлогоо явуулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, эмч нарын боловсрол мэдлэгийг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг байна. Энэ удаад Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт ийнхүү 400- аад сая төгрөгийн тоног төхөөрөмж өгөх ажээ.

Дөрөвдүгээр сарын 11-ний өдөр дурангийн мэс заслын  аппаратыг дагалдах багаж хэрэгслийн хамтаар хүлээлгэн өгч, суурилуулах юм байна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ