Үндэсний бөхийн спортыг хөгжүүлэх төрийн бус байгууллага байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-06-13 15:15:28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн зарим иргэд үндэсний бөхийн спортыг хөгжүүлэх зорилгоор "Өлгийчүүдийн амжилтын төлөө" төрийн бус байгууллага байгуулжээ.

Тус байгууллага нь үндэсний бөхийн өв уламжлал, ёс заншлыг дэлгэрүүлэн хөгжүүлэх, тус аймгаас төрөн гарсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийг алдаршуулах, улсын наадамд зодоглох бөхчүүд болон бөхийн дэвжээнүүдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж.

Үүсгэн байгуулагчид саяхан хурлаа хийж холбооны тэргүүнээр Я.Сьeзийг, удирдах зөвлөлийн даргаар Ж.Аманжолыг, гишүүдээр Б.Төлeубeк, Ж.Өмирбек, Т.Ганбаатар, Х.Ермурат нарын иргэдийг сонгосон байна. Мөн энэ сарын 12-ны өдөр аймгийн Спорт цогцолборт байгууллагын үйл ажиллагааны нээлтийг хийж, үндэсний бөхийн барилдаан зохион байгуулжээ.

Барилдаанд аймаг, сумын алдар цолтой 32 бөх хүч үзэн зодоглосноос Алтанцөгц сумын харьяат аймгийн начин М.Өзгерис түрүүлж, Цэнгэл сумын харьяат, Зоост амралтын газрын бөх аймгийн заан, М.Аманбек үзүүрлэсэн байна.

Холбоотой мэдээ