ЖДҮХС-гаас дэмжлэг үзүүлэх төслүүдийг хүлээн авч дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-06-11 14:36:38

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ-ын ЖДҮХС-д хандан ирүүлсэн төслүүдийг энэ сарын 10-ны өдрийн 18 цаг хүртэл хүлээн авчээ. Төсөл зарласан хугацаанд нийтдээ 36 иргэний нэр дээр 1,4 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн төсөл ирсэн байна. . Харин 36 аж ахуйн нэгжийн нэр дээр 3,2 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн төсөл ирснийг тус сангийн нэгдсэн бүртгэлийн системд шивж оруулжээ. Одоо эхний шатны шалгаруулалтад ирсэн төслүүдийн иж бүрдлийг шалгаж, шаардлага хангасан төслүүдийг аймгийн Төсөл сонгон шалгаруулах дэд хороонд хүргүүлэхээр ажиллаж байна. Үүний дараагаар шаардлага хангасан төслүүдэд санхүүжилт олгоод явах аж.

Холбоотой мэдээ