"Хааны эрэлд" Олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургууль болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-11 12:21:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын энхийг дэмжих ажиллагааны "Хааны эрэлд" 17 дахь дадлага сургууль Монгол Улсад дөрөв дэх удаагаа энэ сарын 14-28-нд болно. 


Дадлага сургуульд 35 орны 1700 орчим цэргийн алба хаагч оролцох юм. Энхийг дэмжих ажиллагааны олон улсын нэр хүндтэй дадлага сургууль Монгол Улсад болохтой холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабаас Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд энэ сарын 14-ний 11.00 цагт  хэвлэлийн хурал зохион байгуулахааар төлөвлөжээ. 


Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал (USINDOPACOM)-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга GPOI” хөтөлбөртэй хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль өмнө нь Монгол Улсад  2006, 2007, 2016 онд болж байв. 


Дэлгэрэнгүй мэдээллийг Зэвсэгт хүчний жанжин штабын хэвлэл, мэдээллийн ажилтны 88810818, 92092800 дугаарт холбогдож авна уу. 

Холбоотой мэдээ