Эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэх аян үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-06-10 17:36:00

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын ЗДТГ-аас “Хоггүй Улаангом” аяныг 3 дахь жилдээ зарлан явуулж байна. Уг аяны хүрээнд аймгийн Шүүхийн тамгын газрын болон Прокурорын газрын дуудлагаар ХААН банкны салбарын хамт олон энэ сарын 8-ны өдөр 11-р багийн нутаг дээрх эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

Дараагийн дуудагдах байгууллага нь Улсын тэргүүний цогцолбор 2-р сургуулийн хамт олон байна.

“Хоггүй Улаангом” аяны зорилго нь хог хаягдалгүй, цэвэр орчинд амьдарч хэвших, төрөлх Улаангом хотынхоо өнгө төрхийг сайжруулах, хүрээлэн байгаа орчиндоо хог хаяхгүй байх зөв хандлагыг хүүхэд, залуучуудад хэвшүүлэхэд оршиж байгаа аж. Уг аянд дуудагдсан байгууллага нь нийтийн эзэмшлийн гудамж талбайг цэвэрлэж, тохижуулах ба хийсэн ажлаа “Хоггүй Улаангом” тэмдэглэгээтэйгээр олон нийтийн цахим хуудсанд байршуулж, дараагийн байгууллагаа энэхүү аянд дуудах юм байна.

 

Холбоотой мэдээ