Эмнэлгийн үзлэгт нийт 3500 гаруй хүн хамрагдсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-06-08 11:22:05

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Юнител групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Дархан хотын бүх насны хүмүүсийг эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамрагдах боломжийг олгож “Биеэ хайрлаарай” хөтөлбөрийг санаачлан зохион байгуулжээ. Улсын Төв 1 дүгээр эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг бүрэлдэхүүн Дархан хотод 4 өдөр ажиллаж 3500 гаруй иргэнд үзлэг оношилгоо хийжээ.

Энэ ажлын хүрээнд манай аймгийн хүн амын дунд хамгийн их өвчлөлтэй, зонхилон тохиолддог 12 төрлийн үзлэг оношилгоог хийжээ. Тодруулбал зүрх судас, чих, хамар, хоолой, эмэгтэйчүүд, элэг, цөс, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, дотоод шүүрэл, ерөнхий мэс засал, дүрс оношилгоо, нүд, мэдрэл, шүд, эрүү нүүрний мэс засал, бөөрний эмгэг судлалын үзлэг оношилгоог хийжээ.

Үнэ төлбөргүй бөгөөд иргэдэд дугаар тараахгүй дарааллаар үйлчилж, аль болох олон иргэнийг хамруулахыг зорьсон уг үзлэг, оношилгоо энэ сарын 03-07-ны хооронд аймгийн нэгдсэн эмнэлэгт болсон. Иргэдийн зүгээс шаардагдсан зүйл гэвэл эрүүл мэндийн даатгал төлсөн, заавал өгөх шинжилгээний бичгээ бүрдүүлэн өвчний түүхийн карттай ирж үзүүлсэн байна. Уг үзлэг оношилгоог хийхэд аймгийн нэгдсэн эмнэлэг хамтран ажиллажээ.

Холбоотой мэдээ