Засаг даргын захирамжийн хэрэгжилтэд дахин хяналт тавьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-06-07 23:02:36

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2017 оны А/386 тоот захирамжаараа насанд хүрээгүй хүнд ахуйн хэрэглээний хий /газ/-г худалдан, борлуулахыг хориглосон шийдвэрийг гаргаж байсан байна.

Тэгвэл энэхүү А/386 тоот захирамжийн хэрэгжилт хэрхэн биелж буй үйл ажиллагаанд аймгийн МХГ-аас хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтын явцад гарсан зөрчил илрээгүй аж. Өнөөдрийн байдлаар аймгийн Засаг даргын гаргасан энэхүү 2017 оны А/386 тоот захирамжаар насанд хүрээгүй хүнд ахуйн хэрэглээний хий /газ/-г худалдан, борлуулахыг хориглосон захирамж хүчин төгөлдөр байгаа. Иймээс Сэлэнгэ аймгийн хэмжээнд ахуйн хэрэглээний хий /газ/-г худалдаалдаг аж ахуй нэгж, байгууллага, хувь хүмүүст дээрх захирамжийн хэрэгжилтийг хангаж, 18 насанд хүрээгүй хүнд ахуйн хэрэглээний хий /газ/ худалдан борлуулахгүй байхыг дахин анхаарууллаа. 

Холбоотой мэдээ