Таван ажлын байранд тэнцэх иргэн гараагүй тул сул үлдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-03-29 19:18:57

Төв  аймгийн нутгийн захиргааны байгууллага  дэс түшмэлийн  хоёр, туслах түшмэлийн 11 сул орон тоог анх орох иргэнээс нөхөхөөр энэ сарын 25-нд  төрийн албаны мэргэшлийн шалгалт зохион байгууллаа.

Шалгалт үндсэн гурван хэсгээс бүрдсэн ба 21 иргэн бүх сорилын нийлбэр оноогоор 60 буюу түүнээс дээш оноо авч тэнцсэн нь нийт бүртгүүлэгчдийн 17 хувийг эзэлсэн байна.

Энэ удаагийн шалгалтад хоёр ажлын байр огт бүртгэлгүй, таван ажлын байранд иргэд өрсөлдсөн боловч тэнцээгүйн улмаас сул үлджээ.

Иймд Төрийн албаны салбар зөвлөл дээрх орон тоог дахин нийтэд зарлаж, төрийн албаны мэргэшлийн шалгалтаар нөхөх саналтай буйгаа  Төв комисст уламжилахаар шийдвэрлэсэн байна.

Төрийн албанд  орж, ажиллах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулалтанд хамруулж, нөөцөд бүртгэх, улмаар ажлын байраар хангах ажлыг жил бүр зохион байгуулахад иргэд идэвхтэй бүртгүүлдэг. Гэвч мэдлэг, ур чадвар  дутаж,тавьсан шаардлагыг хангаагүйн  улмаас шалгуулагчдын  дийлэнх нь нөөцөд бүртгэгдэж чаддаггүйг зохион байгуулагчид хэлэв.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ