Японд үнэгүй гялгар уутыг хориглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-06-04 14:32:48

ТОКИО. /Kyodo/. Япон улс далайн тэнгисийн хуванцар хаягдалтай тэмцэх зорилгоор супермаркет, эмийн сан, их дэлгүүрүүдийг үйлчлүүлэгчдэдээ гялгар уут үнэгүй тараахыг хориглоно.


“Нэг удаагийн гялгар уутыг үнэгүй тараахыг хориглож, тодорхой үнээр худалдаалахыг зөвшөөрсөн шинэ хуулийг олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байна” гэж Байгаль орчны яам сайд Ёшиаки Харада даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.


Ё.Харадагийн хэлснээр, хуванцар хаягдалд гялгар уутны эзлэх хувь тийм ч их боловч энэ төрлийн хог хаягдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байгаа ажээ. Далай тэнгист жил тутам 8 сая гаруй тонн хуванцар хаягдал нэмэгдэж, олон тооны загас, шувуу болон бусад амьтдад хор нөлөө учруулдаг байна. 

Холбоотой мэдээ