Экологийн боловсрол олгох төвтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-06-01 17:15:02

Төв  /МОНЦАМЭ/. Зуунмод сумын “Соёл амралтын хүрээлэн”-гийн тогтвортой үйл ажиллагааг хангах, иргэд олон нийтэд эрүүл экологийн цэвэр бүтээгдэхүүнээр үйлчлэх, хүүхэд залуучуудад цэцэг, жимс жимсгэнэ, хүнсний нарийн ногоо тариалах болон экологийн мэдлэг олгох зорилгоор “Хүлэмжийн цогцолбор парк”-ыг барьж байгуулж байгаа ажээ.

Тус парк ашиглалтад орсноор хамгаалагдсан хөрсний аж ахуйн орчин үеийн дэвшилтэт технологийг иргэдэд сурталчлах, хүлэмжийн аж ахуй эрхлэх санаа сэдлийг нэмэгдүүлэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх гэнэ.

Мөн аймаг, орон нутагт ирсэн гадаад, дотоодын аялагч, жуулчдад үзүүлэх үйлчилгээний газар нэмэгдэж, Зуунмод суманд эко тохилог орчин бүрдсэнээр “Амьд цэцэг”-ийн худалдаа, үйлчилгээг үзүүлэх зэрэг боломжтой болох юм байна.

 

Холбоотой мэдээ