“Алдарт эх”-ийн I.II одонгоор 251 эх энгэрээ мялаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-05-31 15:41:42
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборын Их танхим эхчүүдэд баяр хүргэх бяцхан үрс, халамжит хань, ачлалт аав ээжүүдийн хөлд дарагдав.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Орхон аймгийн 251 эх Алдарт эхийн I, II одон гардан авлаа. Тэдний 15 нь I одонгоор энгэрээ мялааж байгаа юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зарим цех, хэлтэс ч алдарт эхчүүддээ баяр хүргэлээ. Эрчүүдтэй мөр зэрэгцэн улс, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулан, уурхайчдын амаргүй хөдөлмөр эрхэлдэг “Алдарт эхийн одон”-той эхчүүдин тоо нэмэгдэж 70 орчим болж байна

Холбоотой мэдээ