Олон жил завсарласан дугуйн уралдаан болов

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-05-26 13:09:32

Сэлэнгэ /МОНЦАМЭ/2019 оны 9 дүгээр сард зохион байгуулах Монголын спортын VI их наадмын дугуйн спортын төрөлд оролцох тамирчдыг сонгох зорилго бүхий Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах дугуйн спортын уралдаан Сүхбаатар суманд боллоо.

Уг уралдааныг Барселон олимпийн зөвлөл”-ийн дарга, дугуйн спортын мастер Д.Эрдэнэбатын нэрэмжит болгон зохион явуулав. Тэмцээнд 16 хүртэлх нас, 17-18 насны нийт 90 гаруй өсвөрийн дугуйтай тамирчин оролцож аваргаа тодруулжээ. Ингээд 16 хүртэлх насны эрэгтэй тэргүүн байрт О.Мөнх-Од, эмэгтэйчүүдээс О.Халиун, 17-18 насны эрэгтэйчүүдэд Г.Амартүвшин, эмэгтэйчүүдээс н.Лхамцэрмаа нар шалгарсан байна.

Энэхүү дугуйн уралдаан нь олон жил завсарласны дараа болж буйгаараа онцлогтой байв.

 

Холбоотой мэдээ