Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийг үнэлэх шалгалтад 10 байгууллага хамрагдлаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-05-24 23:00:40

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Хүний эрхийн Үндэсний комиссоос Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийг үнэлэх хяналт шалгалтыг энэ сарын 23-24-ний өдөр Сэлэнгэ аймагт явууллаа.

Тус байгууллагын зүгээс Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийг хэрэгжүүлж буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, төрийн алба, үйлчилгээ, хөдөлмөрийн харилцаанд жендэрийн тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт, ажлын байран дахь бэлгийн дарамт зэрэг хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийлээ. Тухайлбал Сүхбаатар сумын ИТХ-ын ажлын албаны бичиг баримт, төлөвлөгөө, хийсэн ажлын тайлангуудтай танилцаж сайн туршлага болохуйц ажил хийсэн байна хэмээн тодорхойлж, "Хангалттай" гэсэн үнэлгээ өгчээ.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн уг хяналт шалгалтад Сэлэнгэ аймгийн ИТХ, ЗДТГ, МХГ, ЭМГ, БСУГ, ХХҮГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Сүхбаатар сумын ИТХ, ЗДТГ зэрэг нийт 10 гаруй байгууллага хамрагджээ.

Холбоотой мэдээ