Гадаад дахь монгол хүүхдүүдэд хэл, ёс заншлын суурь чадамж эзэмшүүлэх хөтөлбөр боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-03-28 10:17:33

2016 оны 03 дугаар сарын 24-ны өдөр Гадаад хэргийн яаманд “Цахим зөвлөлгөөн” болов.

Энэхүү зөвлөлгөөнийг “Дэлхийн Монголчууд” хөтөлбөр батлагдсантай холбогдуулан зохион байгуулсан юм. Зорилго нь хилийн чанадад байгаа монгол хүүхдүүдэд монгол хэл, ёс заншил, түүх, соёлын чиглэлээр суурь чадамж эзэмшүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон сурах бичиг, гарын авлага, хялбаршуулсан сургалтын хөтөлбөр боловсруулах асуудлаар чиглэл өгч, мэдээлэл солилцоход оршиж байв.

“Цахим зөвлөлгөөн”-д ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын ажилтнууд болон БСШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтнүүд, Гадаадад оршин суугаа монгол иргэдийн хүүхдэд зориулсан эх хэл, түүх, зан үйлийн ойлголтыг таниулах, сургахад зориулсан сургалтын хэрэглэгдэхүүн /хөтөлбөр, гарын авлага, унших эх/ боловсруулах багийн гишүүд оролцлоо.

Түүнчлэн 16 улсад суугаа 19 ДТГ-ын хамт олон, монгол иргэдийн байгуулсан Монголчуудын зөвлөл, Холбоод, Монгол хэлний сургууль, Оюутны холбоо, Эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл хийгээд соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов.


 

 

 

Холбоотой мэдээ