Улаанбурханаар өвчилсөн тохиолдол 1300 гаруй бүртгэгджээ

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2016-03-27 21:26:09

Дархан-Уул аймагт Улаанбурхан өвчлөлийн дэгдэлт аймгийн хэмжээнд төдийлөн сайн буурахгүй байгаатай холбогдуулж аймгийн Онцгой комисс хоёр дахь удаагаа хуралдав. Улаанбурханы өвчлөл тус аймагт энэ оны хоёрдугаар сараас илэрсэн. Энэ сарын 25-ны өдрийн 15 цагийн байдлаар аймгийн хэмжээнд 1349 тохиолдол бүртгэгдсэн байна.

Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Халдвартын тасагт одоогоор 76 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагийн 78 хувийг 0-11 сартай хүүхэд эзэлж байгаа мэдээллийг тус тасгаас өглөө. Учир нь 0-9 сартай хүүхдэд Улаанбурхан өвчний дархлаажуулалтын вакцин хийгддэггүй тул хүнд тусч байна гэж эмч мэргэжилтнүүд онцлов. Хурлаар амны хаалтыг олон нийтийн газар хэрэглэх, байгууллагууд ариутгал халдваргүйжүүлэлтийг сайн хийх, мэдээллийн хэрэгслээр иргэдэд урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж хүргэх зэрэг олон нийтэд хандсан ажлуудыг эрчимжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ