Сар, Ангарагийг эзэмших хөтөлбөрт нэмж хөрөнгө гаргахаар шийджээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2019-05-14 12:55:56

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /NASA/ Сар болон Ангараг гарагийг эзэмших хөтөлбөрт нэмж 1.6 тэрбум ам.доллар гаргахаар шийдсэнээ тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп “Twitter” хуудсандаа мэдэгджээ.


“Миний засаг захиргааны үед бид NASA-гийн давуу байдлыг сэргээнэ. Бид Сар руу буцаж очно, харин дараа нь Ангараг руу очих болно. Бид сансар руу буцаж очиж, дэлхий даяар шуугиан тарихын тулд 1.6 тэрбум ам.долларыг нэмж тусгах зорилгоор төсөвт өөрчлөлт оруулж байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна.


Сансрын автомат болон жолоодлогот хөлгүүдээр Сар руу нисэх бэлтгэл ажлыг эхлүүлэх, эл хөтөлбөрийг Ангараг руу аялахад ашиглах шийдвэрийг АНУ-ын засаг захиргаа урьд нь гаргажээ. 2030-аад оны дундуур сансрын нисэгч нараа Улаан нүдэн гараг руу илгээнэ гэж Америкийн мэргэжилтнүүд тооцоолж байгаа аж.


 

Холбоотой мэдээ