Шугам сүлжээний худагт угаартаж нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-25 18:34:32

Дулааны шугам сүлжээний худагт гал түлж угаартан нас барсан хэрэг Өвөрхангай аймагт гарлаа.

Аймгийн Онцгой байдлын газарт 3 сарын 24-ний өдөр хүн худагт унаж нас барлаа гэх дуудлага ирсний дагуу очиж шалгахад Арвайхээр сумын 6 дугаар багийн иргэн, 35 настай Э ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн дулааны шугам сүлжээний худагт угаартсан байдалтай нас барсныг илрүүлжээ.

Иргэнийг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд мөрдөн шалгах ажил явагдаж байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ