Венесуэлийн депутатууд Элчин сайдын яамны байрнуудад орогнож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-10 14:50:21

КАРАКАС. /TASS/. Халдашгүй эрхээ цуцлуулсан Венесуэлийн Үндэсний ассамблейн 3 депутат Каракас дахь Элчин сайдын яамны байруудад орогнох эрх хүсжээ. Энэ тухайг “EFE” агентлаг мэдээлэв.


Депутат Марианеле Магалланес Лопес, Америко де Грациа нар Италийн Элчин сайдын яаманд байрлаж байгаа бол Аргентины Элчин сайдын яаманд депутат Ричард Бланко Дельгадо байгаа аж. Амь насанд нь халтай гэж депутатууд болгоомжилж байгаа учир ийм шийдвэр гаргасан байна.  


Үндэсний ассамблейн тэргүүн дэд дарга Эдгара Самбраног баривчлан саатуулсан тухай Н.Мадурог эсэргүүцэгчдийн хянадаг парламент өнгөрсөн лхагва гарагт мэдэгдсэн юм. 


Тусгай албанынхны Самбраног хулгайлах боломжийг сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо олгожээ. Венесуэлийн Үндэсний ассамблейн сөрөг хүчний 7 депутатын халдашгүй эрхийг хасах шийдвэрийг Үндсэн хуулийн ассамблей өнгөрсөн мягмар гарагт гаргасан байна. Өмнө нь Дээд шүүх тэднийг улс орноосоо урвасан, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, үймэн самуунд уриалсан, хууль зөрчсөн хэрэгт буруутгасан байна

Холбоотой мэдээ