Дэвшилтэт эхо аппаратыг ашиглаж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-05-02 22:52:09

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг Япон улсын Hitachi фирмийн Hi Vision Avius загварын өндөр хүчин чадалтай эхо аппаратыг эмчилгээ, оношилгоонд ашиглаж эхэллээ.

Энэхүү эхо аппарат нь Япон, Монгол хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжаар "Си-ай-ти" компани хүлээлгэн өгч, аппаратын угсралт, аюулгүй ажиллагаа болон ашиглалтын сургалтыг хийсэн байна. Тус эхо аппарат нь зүрх судас, элэгний хатуурлын оношилгоо шинжилгээг хийх, хавдрыг эрт үед нь илрүүлэх боломжтой дэвшилтэт технологи аж.

Холбоотой мэдээ