"Ан амьтад" боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байна

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2019-04-30 12:42:18

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Орон нутаг судлах музей "Ан амьтад" боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Тэд хүүхэд багачуудын сэтгэхүйн онцлогт тохируулан байгаль, газар зүй, өв уламжлал, түүх, дурсгалууд сэдвээр тусгайлан бэлдсэн хөтөлбөр төлөвлөгөөг батлан хэрэгжүүлдэг ажээ. Үүний нэг ээлжит хөтөлбөр нь “Ан амьтад” боловсролын хөтөлбөр бөгөөд уг хөтөлбөрийг энэ сарын 20-ноос бодит үзмэр ашиглан хүүхдийн ялган таниулах, хайрлан хамгаалах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх байдлаар тусгай хөтөлбөрөөр явуулж байгаа аж.

Уг хөтөлбөр зургаадугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд одоогоор 235 хүүхэд, 17 эцэг эх, таван багшийг хамруулаад байгаа юм. Музейн хамт олон энэхүү хөтөлбөрийн дараа сурагчдын зуны амралтын үеэр “Гар урлал” боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж эхлээд байна хэмээн Говь-Алтай аймгийн Орон нутаг судлах музейн тайлбарлагч С.Мягмардулам танилцуулав.