Си Жиньпин “Бүс ба Зам” чуулга уулзалтын дугуй ширээний уулзалтыг даргалж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН. /China Daily/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулж буй “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны хоёрдугаар чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулж буй гадаадын орнуудын удирдагчдын дугуй ширээний уулзалтыг БНХАУ-ын дарга Си Жиньпин даргалж байна.
2017 оны
тавдугаар сард зохион байгуулсан “Бүс ба Зам” анхны чуулга уулзалтаас хойш ихээхэн ахиц дэвшил гарсныг БНХАУ-ын дарга онцлон
тэмдэглэсэн байна.
“Хятад улс хамтын ажиллагааны концепцийг сайжруулах чиглэлд бүх талтай хамтран ажиллаж, өргөн хүрээний хэлэлцүүлэг, хууль тогтоомж, хамтын хүчин чармайлт, харилцан ашигтай байдалд тулгуурласан “Бүс ба Зам”-ыг байгуулахад голчлон анхаарч байна” гэж Си Жиньпин хэлжээ.
Дөрөвдүгээр сарын 25-27-нд зохион байгуулж буй чуулга уулзалтад 37 орны төр, засгийн тэргүүн нар болон олон улсын төлөөлөгчид оролцож байна. “Бүс зам Зам” чуулга уулзалт нь БНХАУ-ын даргын 2013 онд анхлан санаачилсан “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд зохион байгуулж буй олон улсын хамтын ажиллагааны өндөр түвшний уулзалт юм.