Гамшгаас хамгаалах сургууль Команд штабын дадлагаар үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-26 15:57:44
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний команд штабын дадлагаар гуравдахь өдрөө үргэлжилж байна.


Команд штабын дадлага сургуульд нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын  900 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцож байна

Удирдах бүрэлдэхүүн “Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах үеийн Нийслэлийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, төр, захиргааны байгууллага, цэрэг армийн удирдлагыг зохицуулах, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөх аюулын нөхцөл байдлыг үнэлэх цагийн байдлын дагуу ажиллаж байна.


Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд, томилгоот бүрэлдэхүүнийг сургах, дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, харилцан ажиллагааг сайжруулах, нүүлгэн шилжүүлэлт, дайчилгааны тогтолцоог тодорхойлох зорилготой юм.

Холбоотой мэдээ