Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
gantuya@montsame.mn
2016-03-23 16:33:32

Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт оршин суух малтай иргэдийн 124 хонинд цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин тарьжээ. 

Засаг даргын А/202 дугаар захирамжаар хонины гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакцинжуулалтын ажлыг дүүргийн ЗДТГ-рын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, дүүргийн “Содхан” мал эмнэлэг үржлийн алба, хороодтой хамтран энэ сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулжээ.

Энэ хүрээнд дүүргийн 12 дугаар хорооны иргэн А. Гансүхийн 14 хонь, 17 дугаар хорооны иргэн Д. Лхагважавын 30 хонь, О. Батцэцэгийн 30 хонь, Ж. Лхагвасүрэнгийн 50 хоньд нийт 4 өрхийн 124 хонийг вакцинжуулсан байна. 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ