Аймгийн төвийн усан сангуудад цэвэршүүлэлт хийгдэхгүй байна

Орон нутагт | Сүхбаатар
erdenechimeg@montsame.mn
2016-03-23 14:55:20

Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотод нийт 19 усан сан бий. Үүнээс 8 нь зөөврийн усан сан. Эдгээр усан сангийн ус цэвэршүүлэх ажлыг "Дөрвөлж" компани хариуцдаг. Харин сүүлийн үед ус цэвэршүүлэх ажил огт хийгдэхгүй байгаа гэнэ.

Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус компанийг химийн бодис ашиглах зөвшөөрөлгүй гэх шалтгаанаар дээрх ажлыг нь түр зогсоогоод байгаа юм байна. "Дөрвөлж" компанийн зүгээс бодис ашиглах зөвшөөрлөө автал ямар ч усанд хлоржуулалт хийж цэвэршүүлэх боломжгүй гэдгийг лабораторийнх нь эрхлэгч Э.Учрал хэллээ.

Сүхбаатар аймгийн усыг хатуулаг ихтэй гэж хүмүүс үздэг. Энэ талаар аймгийн МХГ-ын лабраторийн эрхлэгч А. Уранчимэг хэлэхдээ: “ 1990-ээд оны үед усны хатуулаг 7мг байсан бол ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулсанаар 5-аар буурч хатуулгийн хэмжээ 2 мг болсон. Иргэд стандарт чанарын шаардлага хангасан, сайн ус хэрэглэж байгаа” гэлээ.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ