Сирийн энхийн хэлэлцээний дараагийн шатны товыг 24-нд зарлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-23 09:54:17

ЖЕНЕВ. /TASS/. Сирийн энхийн хэлэлцээний дараагийн шатны товыг энэ сарын 24-нд буюу одоо болж байгаа хэлэлцээний эцсийн өдөр мэдэгдэнэ гэж НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стаффан де Мистура мэдэгдэв.

Сирийн энхийн хэлэлцээний дараагийн шатыг ирэх сарын 4, 5-нд эхлүүлэхээр төлөвлөж байсан боловч хэлэлцээг дөрөвдүгээр сарын 13-нд болох Сирийн парламентын сонгуулийн дараа болгох санал дэвшүүлж, хойшлуулсан байна.

“Бид дөрөвдүгээр сарын 4-нд, магадгүй үүнээс ч эрт Женевт буцаж ирнэ. Ирэх сарын 13-нд болох сонгуулийг бид хүлээхгүй” гэж Сирийн сөрөг хүчний Хэлэлцээний дээд хороо мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ