АНУ-д шинэ паспорттой зорчихыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-12 11:23:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын хил дээр сунгалттай паспортоор очсон монгол иргэнийг саатуулсан тохиолдол гарсан тул, тус улсыг зорьж буй иргэд сунгалтгүй эсвэл шинэ гадаад паспорттой зорчихыг АНУ-ын Элчин сайдын яамнаас сануулав.


Засгийн газрын тогтоолын дагуу ноднин нэгдүгээр сараас гадаад паспортын хугацааг сунгахгүй байгаа бөгөөд шинэ гадаад паспортыг 10 жилийн хугацаатай олгож байна.Тиймээс иргэд сунгалттай гадаад паспортаа солиулж, шинээр гадаад паспорт авч хилийн чанадад зорчихыг зөвлөж байна.


Гадаад паспортын хүчин төгөлдөр хугацаа доод тал нь 6 сар байх ёстой бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол аливаа авиакомпани онгоцонд суухыг зөвшөөрдөггүйг мөн анхаарна уу. Иргэн Та гадаад паспортынхаа хүчин төгөлдөр хугацааг байнга шалгаж байхыг мөн санууллаа.

Холбоотой мэдээ