“Бүсгүйн зурвас”-ыг амралтын өдрүүдэд “задална”

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-04-06 15:14:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн зохиол, УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулсан "Бүсгүйн зурвас" нийгэм уянгын драмын жүжиг энэ сарын 6, 7-нд  үзэгчдийн хүртээл болно.

 

Жүжгийн гол дүрд МУГЖ Б.Жаргалсайхан, Ж.Оюундарь, Ж.Урнаа, МУСТА С.Болд-Эрдэнэ,  М.Тогтохжаргал, залуу жүжигчин Б.Золзаяа нар тоглох юм. 

Энэхүү жүжигт хүний мөн чанар, ёс зүй, үнэ цэн, хайр сэтгэл, итгэл үнэмшил хийгээд өнөө цагийн нийгмийн хүрээнд ил далд оршин байх олон асуудлыг хөндөн өгүүлнэ.

Нэр төртэй төрийн түшээ, сайдтай хөрөг ярилцлага хийхээр тохирсон сэтгүүлч бүсгүй Итгэл сайдын гэрт очиж буйгаар жүжиг эхэлнэ. Жүжиг мэт амьдралд амьдарч буй мэт жүжиглэсээр орших “Нууц” нь, “Үнэн нь” хаана байсныг үзэгч та бүхэн өрнөл хэсгээс тольдоорой.

Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 10-30 мянган төгрөгийн үнэтэй байх юм. 

Холбоотой мэдээ