Тариалан суманд хадлангийн гарц муу байгаа тул сүрэл ашиглана

Орон нутагт | Хөвсгөл
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 19:59:23

Хөвсгөл аймгийн Тариалан сум өмнөх жилүүдэд 13 мянган тонн хадлан авдаг байсан бол энэ жил гантай байсны улмаас гарц муу байгаа тул тариалан эрхлэгчидтэй тохиролцож цаг хүндэрсэн үед сүрлийг ашиглах тал дээр ярилцаж байгаа гэнэ.

Сумын Засаг даргын захирамжаар тус сум өвлийн бэлтгэлээ 7 дугаар сарын 1-нээс эхлэн хангаж эхэлсэн бөгөөд энэ жил 13 мянган тонн хадлан бэлтгэх төлөвлөгөө гарган ажиллаж байгаа ч газрын гарц хангалттгүй байгаа аж. Тус сумын 5 багийн 2 багт нь хадлан  гараагүй учраас бусад багаас талбай хуваарилан багуудын өвлийн бэлтгэлийг хангуулж байгаа гэдгийг Тариалан сумын Засаг даргын орлогч Д.Батжаргал хэлж байв.  

Тариалан сум 175,0 мянган малтай хадлан тэжээлийн бэлтгэл өндөр байх шаардлагатай ч энэ жил хангалттай хэмжээнд хүрээгүй тул тал бүрийн арга барилаар ажиллаж, сүрэл ашиглах, гар хадуураар өвс хадах зэрэг олон арга хэрэглэн өвлийн бэлтгэлээ базааж байгаа аж.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд