Санваартнууд Харри Поттерын тухай номуудыг шатаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-02 11:00:25

МОСКВА. /АиФ/. Польшийн Гданьск хотод санваартнууд ид шидтэн, цус сорогч, хувилсан дүрүүдийн тухай өгүүлэх номуудыг шатаажээ. Түүнчлэн Английн зохиолч Жоан Роулингийн Харри Поттерын тухай номуудыг шатаасан байна.  


Санваартнууд ном болон бусад эд зүйлсийг сагсанд хурааж гал руу шиджээ. Шатааж буй номуудын дунд мөн “Бүрэнхий” цувралын бүтээлүүд болон “Эртний анагаах ухаан, ид шидийн нууц” зэрэг бүтээл багтаж байжээ. Түүнчлэн бусад шашинтай холбоотой баг болон баримлуудыг шатаасан байна.


Эдгээр номыг шатааж байгаагаа санваартнууд бурхны номлол, католик сүмийн зарчмуудтай зөрчилддөг зүйлүүдтэй тэмцэх гэсэн бэлгэ тэмдэг төдий тэмцлийн нэг хэлбэр хэмээн тайлбарлажээ. 

Холбоотой мэдээ