Эмч нар төрийн дээд одон медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-03-29 17:16:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн ажилчдыг төрийн дээд одон медаль болон салбарын шагналаар шагналаа.


Шагналыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гардуулсан юм. “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргаар ажиллаж байсан өндөр настан Ц.Бадам, Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ч.Өнөрсайхан, “Алтан гадас одон”-гоор Налайх дүүргийн ЭМТ-ийн их эмч Ц.Алтантуяа, УНТЭ-ийн Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн эрхлэгч Х.Баялагмаа, УНТЭ-ийн Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн их эмч Р.Базаррагчаа, Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Мягмар, Гурван гал эмнэлгийн гүйцэтгэх захирал Д.Отгонгэрэл, НЭМҮТ-ийн Л.Соня, УГТЭ-ийн Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн их эмч Ч. Отгондаваа нар энгэрээ мялаав.

 “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар УНТЭ-ийн Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн ахлах сувилагч А.Циенпэлжээ, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Ховд аймгийн БОЭТ-ийн дуудлагын эмч Д.Наранцэцэг,  ЧД-ийн ЭМТ-ийн Төв салбарын Сэргээн засах, уламжлалт эмчилгээний их эмч С.Мөнгөндолгион, Налайх дүүргийн ЭМТ-ийн Тэрэлж хэсгийн бага эмч Б.Баярмаа, Шүдний эмнэлгийн сувилагч Ц.Алтанцэцэг, УГТЭ-ийн Дүрс оношилгооны их эмч Э.Туул, Д.Мажигсүрэн, ТТАХНЭ-ийн Мэдрэлийн их эмч Э.Бүжинлхам, Завхан аймгийн эмч Г.Цэцэгмаа, УГТЭ-ийн их эмч Ц.Оюунчимэг нарыг шагнасан юм.

 
Яамны “Хүндэт жуух бичиг”-ээр ТТАХНЭ-ийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн эмч Д.Ариунжаргал, Эмгэг судлаач эмч Ц.Төгсбилэг, Зүрх судасны эмч Б.Одончимэг, Баян-Өлгийн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Дотрын их эмч Б.Алибек нарыг шагнаж урамшуулав.


Холбоотой мэдээ