Хөвсгөл аймгийн туршлагыг жишиг болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 19:50:25

 Хөвсгөл аймагт 2014 онд АНУ-ын Азийн сан, "Хөвсгөл далай ээж" нийгэмлэг хамтран “Цэцэрлэг ерөнхий боловсролын сургууль дотуур байрны ариун цэвэр, эрүүл ахуйд тавигдах норм шаардлагыг чадавхжуулах” төслийг хэрэгжүүлсэн бол энэ онд улсын хэмжээнд Хөвсгөл аймгийн туршлагыг жишиг болгохоор болжээ.

Туршлага судлах уулзалтыг энэ сард бүсчилсэн хэлбэрээр 3 суманд зохион байгуулж 6 сумыг хамруулах бөгөөд Их-Уул, Тариалан суманд зохион байгууллаа. Сургалтад сумын ЗДТГ-ын дарга, ИТХ-ын төлөөлөл, сургуулийн захирал, менежер, эмч, дотуур байрны багш, цэцэрлэгийн багш нар, худалдааны байгууллагын төлөөлөл, эцэг эхийн төлөөлөл, хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх иргэн малчид оролцлоо.

Их-уул сумын хувьд Сэлэнгэ голоо даган амьдарч байгаа малчнаа оролцуулж байгаа нь усны эрүүл ахуйн байдалд анхаарч байгаагийн илрэл гэдгийг хэлж байсан бол Тариалан сумынхан энэхүү норм шаардлагыг хэрэгжүүлэхэд иргэдийн ухамсарт хамгийн түрүүн нөлөөлөх, орон нутгийн нөөц боломжоо судлах мөн гарах зардлыг тооцоолж цаашдын санхүүгээ төлөвлөх зэргийг нэн түрүүнд анхаарах хэрэгтэй гэдгийг зөвлөж байлаа.

Туршлага солилцох уулзалтын үеэр усны эрүүл ахуйн байдлаа шийдвэрлэсэн сумын ажилтай газар дээр нь танилцаж өөрийн сумандаа хэрэгжүүлэх давуу тал олж харж байгаагаараа онцлогтой гэдгийг “Хөвсгөл Далай ээж” нийгэмлэгийн тэргүүн Биологийн ухааны доктор Ж.Оюумаа онцлон хэлж байлаа.

Б.Гантуяа
 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд