Иргэдийн хандиваар аймгийн төрөх тасаг лид самбартай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-29 11:37:26

Сэлэнгэ/МОНЦАМЭ.Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг иргэд, олон нийтийн хандиваар амаржсан болон шинээр мэндэлсэн бяцхан иргэдийнхээ мэдээллийг харах лед самбартай болжээ.

Нэг сая 200 мянган төгрөгийн өртөг бүхий, 40 см өндөр, гурван метрийн урттай энэхүү лед самбар Сэлэнгэ аймгийн иргэдийн сэтгэл шингэсэн хандиваар бий болжээ.

Энэхүү санаачилгыг Сэлэнгэ аймгийн "Миний Монгол ТВ"-ийн сэтгүүлч Д.Туул Сүхбаатар сумын унаган иргэд группт анх уриалга гаргаснаар маш богино хугацаанд хандив цугларч Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн үүдэнд лед самбар байрлуулсан байна

                                                                                                                                    

Холбоотой мэдээ